АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв, Олон улсын цахим сургалтын төвийн суралцагч нарт зориулан 2026 оны 9-р сарын 30, 10-р сарын 05-ны өдрүүдэд “Эргэлзээнээс эрдэмд” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Зочин илтгэгчээр
• “Амьдралын чанар, аз жаргал, хүний сайн сайхан оршихуйг дээшлүүлэх чадавх болох жинхэнэ хайрын онтологийн судалгаа” сэдвээр “Esan, Үндэсний цахим сан”-гийн захирал философийн ухааны доктор Ц.Сувд,
• Эрдэм шинжилгээний цахим номын сангийн талаар танилцуулж, суралцагчдын судалгааны ажилд ашиглах мэдээллийн эх сурвалж, цахим нөөцийн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн захирал З.Баярцэнгэл,
• Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын өнөөгийн түвшин болон судалгааны төслийн багт ажиллах боломжуудыг АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын газрын дарга Д.Отгонбаяр
• Судалгааны ажлын сэдэв хэрхэн сонгох талаар Шинжлэх ухааны академи болон АШУҮИС-ийн сэтгүүлүүдийн зөвлөх Л. Гантулга нар танилцууллаа.
Энэхүү өдөрлөг нь магистрант, докторантуудад сургалт, судалгааны орчинтойгоо танилцах, мэдлэгийн хүрээгээ тэлэх, эрдмийн замналынхаа дараагийн алхмыг тодорхойлоход ач холбогдолтой байлаа.
Өдөрлөгт оролцсон нийт зочин илтгэгч, багш, ажилтан, суралцагчдадаа талархал илэрхийлж, сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.










