Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ДЕНКФАРМ КОМПАНИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ОЮУТАН” ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Battsetseg D

ДЕНКФАРМ КОМПАНИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ОЮУТАН” ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

ХБНГУ-ын Денкфарм компаниас 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй “DENKPHARMA STUDENT’S SCHOLARSHIP” тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр нь анагаахын чиглэлээр суралцаж буй, сурлага, идэвх зүтгэл болон нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлсан оюутнуудыг дэмжих зорилготой.

ҮНДСЭН ШААРДЛАГА

• Анагаахын их, дээд сургуулийн үндсэн ангийн 5 болон түүнээс дээш дамжааны оюутан байх

• Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх

• Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, идэвхтэй оролцдог байх

• Мэргэжлийн чиглэлийн клуб, эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагад дагалдан ажилладаг бол давуу тал болно

• Тэтгэлэг олгох хичээлийн жилд бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Тэтгэлэгт нэр дэвшигчийн анкетыг www.denkpharma-scholarship.mn цахим хуудсаар илгээх

2. Сургалтын албаар баталгаажуулсан голч дүнгийн тодорхойлолт

3. Эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан бол түүнийг баталгаажуулах тодорхойлолт болон материалын хуулбар

4. Үндсэн шаардлагад нийцсэн, идэвх санаачилгатайгаар зохион байгуулсан болон хэрэгжүүлсэн ажлуудын талаарх товч мэдээлэл, холбогдох нотлох материал

5. Тодорхойлох захидал

6. “Надад яагаад энэ тэтгэлэг хэрэгтэй вэ?” сэдвээр бэлтгэсэн 2 минутын видео бичлэг

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалаа 2026 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл www.denkpharma-scholarship.mn цахим хуудсаар ирүүлнэ.

Шилдэг 5 оюутныг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний дотор шалгаруулж, сонгон шалгаруулалтын хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ

Шалгарсан шилдэг 5 оюутанд тус бүр нэг жилийн сургалтын төлбөр буюу 5,000,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Холбоо барих утас: 99084222, 99933738

Жич: Заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.

← Бүх мэдээ
ДЕНКФАРМ КОМПАНИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ОЮУТАН” ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА — АШУҮИС