Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Намжилийн Даваацэрэн багшийн нэрэмжит Дурангийн мэс заслын тэмцээн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Ур чадварын төвд VIII дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ), Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-т суралцан төгсөж буй 30 резидент эмч оролцож, дурангийн болон робот мэс заслын гардан үйлдлүүдийг гүйцэтгэн, онолын мэдлэг, практик ур чадвар, мэргэжлийн бэлтгэлээ сорин өрсөлдлөө.
Тэмцээний үйл ажиллагаанд хүндэт зочдоор:
• АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Я.Энхтөр
• Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн
• Монгол Улсын Төрийн шагналт, Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн
• Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Эрдэнэ
• Н.Даваацэрэн багшийн охин, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Уранчимэг
• Н.Даваацэрэн багшийн дүү, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Н.Батмөнх нар уригдан оролцлоо.
Энэхүү уламжлалт тэмцээн нь залуу мэс засалчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, дурангийн болон робот мэс заслын орчин үеийн технологид суурилсан дадлага, сургалтыг дэмжих, мэргэжлийн ур чадвараа ахиулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.w
Тэмцээнд оролцсон нийт резидент эмч нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, мэргэжлийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!




























































