Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ЯПОН УЛСЫН КИОТО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

Battsetseg D

ЯПОН УЛСЫН КИОТО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

Япон улсын Киото их сургуулийн дэд захирал Фүюүзи Ишикава тэргүүтэй төлөөллөгчдийг АШУҮИС-ийн Ректор Б. Дамдиндорж болон холбогдох удирдлагууд хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар хоёр тал өөрсдийн их сургуулиудын хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааг харилцан танилцуулан цаашид хамтран ажиллах санал солилцлоо.

Түүнчлэн Киото их сургуулиас хэрэгжүүлдэг төгсөлтийн өмнөх сургалтад суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан богино хугацааны эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр болох “KU star” хөтөлбөрийн талаар танилцуулга хийж энэхүү хөтөлбөрт АШУҮИС-ийн оюутнуудыг хамруулахаар харилцан тохиролцлоо.

← Бүх мэдээ
ЯПОН УЛСЫН КИОТО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА — АШУҮИС