Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЧ, ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Battsetseg D

БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЧ, ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хурлын үеэр Био-Анагаахын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ч.Баттогтох сургуулийн өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, цаашдын хөгжил, дэвшлийн зорилтын талаар мэдээлэл танилцуулж, багш, судлаач, профессоруудын санал, оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Мөн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш, ажилчдын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургуулийн цаашдын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр санал солилцлоо.

Био-Анагаахын сургуулийн нийт багш, профессор, судлаач, ажилчдад цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

← Бүх мэдээ
БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЧ, ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА — АШУҮИС