Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Battsetseg D

АШУҮИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн бүрэлдэхүүн Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ахмад профессор, багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудад цахимаар баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудаа хүлээн авч, сургуулийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжил, дэвшлийн талаар мэдээлэл танилцуулан, тэдний үнэтэй санал, зөвлөгөөг сонслоо.

АШУҮИС-ийн хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний хөдөлмөр, туршлага нь өнөөгийн багш, ажилтан, оюутнуудын хувьд үнэт өв, бахархал билээ.

АШУҮИС-ийн үе үеийн ахмад профессор, багш, эрдэмтэн, эмч, ажилтан Та бүхэндээ “Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, үр хүүхэд, шавь нарынхаа хайр хүндэтгэл дунд сайн сайхан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ — АШУҮИС