Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулиас “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус сургуулийн 38 ахмад багш, ажилтан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Отгончимэг мэндчилгээ дэвшүүлж, ахмад үеийнхэндээ баяр хүргэн, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн тус сургуулийн хамт олон, залуу багш, оюутнууд ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн, ая дууны мэндчилгээ өргөлөө.
Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хамт олноос нийт ахмад багш, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, үр хүүхэд, шавь нарынхаа хайр хүндэтгэл дунд сайн сайхан амьдрахын ерөөлийг дэвшүүллээ.






