Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Battsetseg D

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон “Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ахмад профессор, багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж ахмад профессорууд болон Био-Анагаахын сургууль, Сувилахуйн сургууль, Эм зүйн сургуулийн ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, их сургуулийн хөгжлийн бодлого, цаашдын зорилт, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Мөн сургуулийн удирдлагууд АШУҮИС-ийн Ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжин, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

АШУҮИС-ийн үе үеийн ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтан Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

← Бүх мэдээ
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ — АШУҮИС