Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ХҮНДЭТ ПРОФЕССОР, ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР, КЛИНИКИЙН ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТСЭН ЭРДЭМТЭН БАГШ, ЭМЧ, СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ!

Battsetseg D

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ХҮНДЭТ ПРОФЕССОР, ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР, КЛИНИКИЙН ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТСЭН ЭРДЭМТЭН БАГШ, ЭМЧ, СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ!

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, Эрдмийн зөвлөлийн хуралдааны тогтоол, Ректорын 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/223 дугаар тушаалаар Монгол Улсын Боловсрол, Эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих их үйлсээрээ манлайлсан эрдэмтэн багш, эмч, судлаач нарт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүндэт доктор, Хүндэт профессор, Профессор, Дэд профессор, Клиникийн профессор цолыг хүртээхээр шийдвэрлэлээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Клиникийн профессор” цолыг

1.Ганхуягийн Ананд

2.Чимэддоржийн Сүхжаргалан

3.Алтанхуягийн Ариунзаяа

4.Манжийлаагийн Энхжаргал

5.Жаргалсайханы Уламсайхан

6.Доржпаламын Энхцэцэг

7.Баяраагийн Батцэцэг

8.Ламид-Очирын Оюунболд

9.Очиржавын Энхээ

10.Долгорсүрэнгийн Цэнджав

11.Хишигдоржийн Оюунхишиг

12.Скуратовын Денис

13.Санжаасүрэнгийн Уянга

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ДЭД ПРОФЕССОР” ЦОЛЫГ:

1.АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш Н.Гиймаа

2.АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн судалгаа боловсруулалтын төвийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Хонгорзул

3.АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Уламжлалт жор судлалын тэнхимийн гэрээт багш, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн Эм судлалын секторын эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Ууганбаяр

4.АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн багш, Анагаах ухааны доктор Мандахын Ундрам

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ПРОФЕССОР” ЦОЛЫГ:

1.АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Бямбасүхийн Оюунтөгс

2.АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Эм судлалын тэнхимийн дэд профессор, анагаах ухааны доктор, дэд профессор Чүлтэмсүрэнгийн Ерөөлт

3.АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Эм зүйн ухааны доктор, дэд профессор Хүрэлбатын Даариймаа

“АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР”ЦОЛЫГ:

1.Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Чүлтэмдоржийн Цолмон

2.Бүгд Найрамдах Солонгос улсын Халлим Их сургуулийн Профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зочин профессор Ли Сан Со (Li San Soo)

“АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛЫГ:

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Боловсрол хариуцсан проректор, Монгол Улсын гавьяат багш, Монголын анагаах ухааны академийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор Гүнчингийн БАТБААТАР нар хүртлээ.

АШУҮИС-ийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор”, “Профессор”, “Дэд профессор”, “Клиникийн профессор” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нийт эрдэмтэн багш, эмч судлаач нартаа цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх, эмчлэн сэргийлэх ариун үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

← Бүх мэдээ
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ХҮНДЭТ ПРОФЕССОР, ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР, КЛИНИКИЙН ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТСЭН ЭРДЭМТЭН БАГШ, ЭМЧ, СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ! — АШУҮИС