Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ДЭЛХИЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Battsetseg D

ДЭЛХИЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Олон улсын эм зүйн холбоо (FIP) байгуулагдсан 9 дүгээр сарын 25-ны өдрийг жил бүр “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Энэ жил уг өдрийг дэлхий нийтээрээ “Эрүүл ирээдүйн төлөө эм зүйчдийг чадавхжуулъя” (Empowering pharmacists for healthier futures) уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн үе үеийн багш, ажилтан, эрдэмтэн судлаачид, төгсөгчид болон ирээдүйн залгамж халаа болох оюутан залуустаа халуун баяр хүргэе!

Хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, эмийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эм зүйн салбарын нийт эм зүйч, мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!

← Бүх мэдээ
ДЭЛХИЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! — АШУҮИС