АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилттэй 2023-2024 онд хэрэгжсэн профессор С.Цогтсайхан удирдагчтай “ХҮН АМ БА ЭМНЭЛЭГТ СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ИХ ӨГӨГДЛИЙН САН, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО” судалгааны хүрээлэн, төв, лабораториудын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх салбар дундын төсөл нь амжилттай хэрэгжиж, хиймэл оюун ухаан, машин сургалтад суурилсан “ЭНХМЭНД” платформыг хөгжүүллээ.
Энэ төсөл нь 2025 оноос Эдийн Засаг, Хөгжлийн яамны “МАШИН СУРГАЛТААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ДАВХРААЖУУЛАЛТ ХИЙХ ТЕХНОЛОГИ” Гарааны компани, программ хангамжийн аж ахуйн нэгжийн инновацын төсөл болон үргэлжилж 2026 оны 8-р сараас “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН УХААЛАГ ХӨТӨЧ” (https://www.enkhmend.mn/health-guide) ба Хүн амын эрүүл мэндийн их өгөгдөл (https://www.enkhmend.mn/population-health-data ) нэртэй хоёр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Та бүхнийг “ЭНХМЭНД”-ээр эрүүл мэндийн эрсдэлээ үнэлүүлэн, эрүүл амьдралын ухаалаг хөтчөө авах үйлчилгээнд хамрагдахыг урьж байна. Энэхүү хөтөч нь хувь хүний эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий түвшинг үнэлэхээс гадна эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой шинжлэх ухааны шинэ мэдлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл амьдрах зөвлөмж, болзошгүй өвчин эмгэгийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээний чиглүүлэх мэдээллийг танд хүргэх болно.
Та www.enkhmend.mn хаягаар манай цахим хуудсанд зочлон эрүүл мэндийн эрсдэлээ үнэлүүлээрэй.
Энхмэнд платформыг цаашид боловсронгуй болгох, зүгшрүүлэхэд та бүхний санал зөвлөгөө маш үнэ цэнэтэй учир та бүхэн холбоотой санал, зөвлөгөөгөө bigdata@mnums.edu.mn хаягаар ирүүлж бидний ажилд туслаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
· Цахим хуудас: www.enkhmend.mn/about
· Сошиал хуудас: https://www.facebook.com/reel/939492642566312
“ЭНХМЭНД” – ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН УХААЛАГ ХӨТӨЧ
Battsetseg D

