Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЗЭД БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

Battsetseg D

“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЗЭД БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 8 хөтөлбөрөөр суралцаж буй 40 оюутан шалгарч, батламжаа гардан авлаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд төгсөөд 14 аймагт ажиллах гэрээг байгууллаа.

Тэтгэлэгт хамрагдах хөтөлбөрүүд:

Анагаах ухаан (Хүний их эмч)

Нийгмийн эрүүл мэнд судлалч

Нүүр ам судлал (Шүдний их эмч)

Нүүр амны эрүүл ахуйч

Уламжлалт анагаах ухаан

Хүүхдийн анагаах ухаан

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Эрүүл мэндийн нийгмийн ажил

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь нийт 12 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн.

Оюутнууд нэгдүгээр курсээ амжилттай төгссөний дараа хүсэлтээ гарган хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.

← Бүх мэдээ
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЗЭД БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА — АШУҮИС