Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

SATREPS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЕПАТИТ ДЕЛЬТА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЯНАХ ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Battsetseg D

SATREPS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЕПАТИТ ДЕЛЬТА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЯНАХ ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Япон Улсын Токушима Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

Тус хуралд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Боловсролын яамны төлөөлөл, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Япон Улсын Элчин сайдын яам, Токушима Их Сургуулийн профессор, эрдэмтэн, судлаачид, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, Монгол-Япон эмнэлгийн багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд, төслийн хамтран хэрэгжүүлэгч ХӨСҮТ, Эмгэг судлалын үндэсний төвийн төлөөлөл оролцов.

Мөн Япон Улсын Анагаах ухааны судалгаа, хөгжлийн агентлагийн төлөөлөгчид цахим хэлбэрээр оролцлоо.

Хамтарсан зохицуулах хорооны дарга, АШУҮИС-ийн ректор АУ-ны доктор Б.Дамдиндорж хурлыг удирдан явуулж, төслийн оролцогч талуудын үүрэг, хариуцлага болон төслийн эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталгаажуулав.

Тус төсөл нь Монгол Улсад Хепатит дельта вирусийн халдварыг оношлох, тандалт судалгааг боловсронгуй болгох, халдварын тархалтыг хянах, судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд Монгол, Японы эрдэм шинжилгээ, эмнэлзүйн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой юм.

← Бүх мэдээ
SATREPS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЕПАТИТ ДЕЛЬТА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЯНАХ ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО — АШУҮИС