АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Н. Сүхбаатар Олон улсын Гандболын холбооны Зүүн бүсийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багт ажиллалаа.
Мөн тус тэмцээнд АШУҮИС-ийн Хүүхдийн их эмчийн А147 дамжааны оюутан Г. Хатансайхан Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан амжилттай оролцлоо.
АШУҮИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш Н. Сүхбаатар, оюутан Г. Хатансайхан нарт баяр хүргэж, цаашдын сурлага, спортын үйл ажиллагаанд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.


