Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ИЛТГЭЛ АМЖИЛТТАЙ ТАВЬЖ, ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ

Battsetseg D

АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ИЛТГЭЛ АМЖИЛТТАЙ ТАВЬЖ, ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш Г.Ганцацрал Япон Улсын Залгих үйл ажиллагааны сэргээн засах холбооны 32 дахь удаагийн олон улсын хуралд оролцож, 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “History and Future Directions of Dysphagia Rehabilitation in Mongolia: Japan’s Bridging Role” сэдвээр илтгэл амжилттай танилцууллаа.

Илтгэлээр Монгол Улсад залгих үйл ажиллагааны сэргээн засах болон сэргээн засах мэргэжилтнүүдийн хөгжлийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг танилцуулж, хэл заслын боловсрол, эмнэлзүйн практикийг хөгжүүлэхэд Япон болон олон улсын туршлага, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.

Багш Г.Ганцацрал нь тус хурлын “International Presenter Travel Support Program”-д шалгарч, тэтгэлэг хүртсэн байна.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ИЛТГЭЛ АМЖИЛТТАЙ ТАВЬЖ, ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ — АШУҮИС