Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

БАТАЛГААЖУУЛАЛТ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Battsetseg D

БАТАЛГААЖУУЛАЛТ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Эмнэлзүйн лабораторийн технологи” хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын хүрээнд хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн үйл явцын талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн (БМҮЗ) мэргэжилтэн Ч.Дэлгэрцэцэг удирдан явуулж, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоо, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, үнэлгээний үйл явц болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Сургалтад “Эмнэлзүйн лабораторийн технологи” хөтөлбөрт оролцогч тэнхимүүдийн багш, ажилтнуудаас гадна АУС-ийн багш нар болон АШУҮИС-ийн Сургалт, бодлого, зохицуулалт, чанарын газрын мэргэжилтнүүд оролцож, хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

Энэхүү сургалт нь “Эмнэлзүйн лабораторийн технологи” хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг бэхжүүлэх, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангах бэлтгэлийг сайжруулах, хөтөлбөрийн оролцогч талуудын ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

← Бүх мэдээ
БАТАЛГААЖУУЛАЛТ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА — АШУҮИС