Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН 84 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Battsetseg D

АШУҮИС-ИЙН 84 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.

2026-2027 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж мэндчилгээ дэвшүүлж, МУ-ын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АШУ-ы доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт, МУ-ын Ардын эмч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн нарын хамт шилдэг элсэгч 1-р дамжааны оюутан Дэлгэрбаярын Есүгэн, Болормаагийн Сүлд-Эрдэнэ, Анарын Хангай нарт ЦАГААН ХАЛАД, ЭМЧИЙН ЧАГНУУР гардууллаа.

Шинээр элссэн оюутан залуусаа төлөөлж Хүний их эмч хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Содномцэрэнгийн Намуунжаргал үг хэлж, оюутан залууст амжилт хүслээ.

АШУҮИС-д 2026 онд 800 оноо авч элссэн элсэгчдийн дундаас шалгарсан Төмөрхуягийн Амарбат, Бадралын Батбилэг, Эрхэмбаярын Сувд, Хүрэлбаатарын Халиун нар сургалтын тэтгэлэг гардан авлаа.

МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, АУС-ийн Дотоод шүүрэл, судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайханоюутан залуусдаа хандаж үг хэллээ.

Энэ хичээлийн жилд манай их сургуульд нийт төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтад 17 мянган оюутан залуус, 9 улсаас 300 гаруй гадаад оюутан суралцаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН 84 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО — АШУҮИС