Олон улсын чанарын баталгаажилт хийх эрх бүхий QAI (Quality and Accreditation Institute) байгууллага нь олон улсын 16 стандартын дагуу магадлан итгэмжлэдэг.
Тус байгууллагын шинжээч нар АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 2025 оны 05 дугаар сарын 12,13,14-ний өдрүүдэд ажилласан бөгөөд зөвлөмжийг 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн.
ISO7101:2023 стандартын шинэ шалгуураар Монгол улсын эмнэлгүүдээс анх удаа амжилттай үнэлүүлж гэрчилгээг хүлээн авлаа.
Амжилттай магадлуулахад удирдлага зохион байгуулалтаар дэмжсэн:
АШУҮИС-ийн Захиргааны зөвлөл
АШУҮИС-ийн Төв эмнэлгийн хамт олон
AMU Consulting LLC нартаа гүн талархал илэрхийлье.











