“Илүү их уншъя” уриатай 38 дахь удаагийн “Номын баяр” Сүхбаатарын талбайд 2025.09.19-21 -ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн номын баярыг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв номын сан зохион байгуулж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, судлаачдын хэвлүүлсэн шинэ ном сурах бичгийг олон нийтэд танилцуулж, худалдан борлуулж байна. Номын баярын үеэр анагаах ухааны мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн мөн бүрэлдэхүүн сургуулиуд мэргэжилээ сурталчлах шинэ технологи танилцуулах боломжтойгоор оролцож байна.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутан, төгсөгчид болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд шинээр хэвлэгдсэн анагаах ухаан мэргэжлийн ном сурах бичгийг таниулан, сурталчилж байна.
Мөн бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн багш ажилтнууд хамтран ажиллах боломжтой.
















