АШУҮИС-ИЙН ОЮУТАН ЗАЛУУС ТА БҮГДИЙГ “ТАЛ НУТГИЙН МАРАФОН”-Д ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол орны байгаль, спорт, олон улсын нөхөрлөлийг хослуулсан “Тал нутгийн марафон” 2025 оны 9 дүгээр сарын 14-ний Ням гарагт, Улаанбаатар хотын ойролцоох “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний зорилго:

– Марафон гүйлтийг олон нийтэд сурталчлах

– Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих

– Бүх нас, бүх бүлгийн хүмүүст тэгш боломж олгох

– Байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, (“Хоггүй марафон” уриатай)

– Тал нутгийн байгаль, Монголын соёлыг сурталчлах

– Дотоод, гадаадын иргэд хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ.

Бүртгэл: https://steppemarathon.com