АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
2025-2026 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, МУ-ын ардын багш, Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү нар оюутан залуус, багш нартаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн шинээр элссэн оюутан залуусыг төлөөлж Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны оюутан М.Насанжаргалмаа үг хэлж, оюутан залууст амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд манай их сургуульд нийт төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтад 17 мянган оюутан залуус, 9 улсаас 300 гаруй гадаад оюутан суралцаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.






























