ЯПОНЫ КЮҮШҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Манай их сургуультай хамтын ажиллагаатай Япон улсын Кюүшү их сургуулийн сувилахуйн тэнхимийн Профессор Наоко Хикита, Нийгмийн эрүүл мэндийн сувилагч, дэд профессор Фүжита Такако, сувилахуйн сургуулийн оюутан Сара, Наоха нар оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-д ажиллалаа.

Хөтөлбөрийн хүрээнд Кюүшү Их сургуулийн багш, оюутнууд АШУҮИС-ийн Монгол- Японы эмнэлэг, Монгол анагаах Ухааны төв эмнэлэг, Сувилахуйн сургууль, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажилласан ба Сувилахуйн сургуулийн Япон хэлний “Цүнагари” клубын оюутнуудтай илтгэл хэлэлцүүлж, Монгол ёс заншилтай танилцлаа.

Кюүшү их сургуулийн төлөөлөгчдийг ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд хүлээн авч уулзан цаашдын үйл ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцсэн ба АШУҮИС-д эх барихуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд Япон улсын Кюүшү их сургуульд 20 хоногийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.