ЯПОН УЛСЫН ЖИЧИ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

ЯПОН УЛСЫН ЖИЧИ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан солилцооны хөтөлбөр”-т Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн III, IV, V дамжааны 4 оюутан хамрагдлаа.

Тухайн оюутнуудыг АШУҮИС-ийн АУС-ийн СЭМТ-ийн багш Б.Баасандорж удирдан 2024 оны 07 сарын 31-ний өдрөөс 08 сарын 07-ний өдрүүдэд Анагаах Ухааны Сургууль, Монгол-Японы эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, СХД-ийн 22,33-р хорооны өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмнэлзүйн дадлагаа амжилттай хийж дуусгалаа. Үүнээс гадна Монгол орны тал нутгаар аялж, нүүдэлчин айлд зочлон уламжлалт ахуй соёлтой танилцлаа.

Ректор Б.Дамдиндорж Жичи Анагаах Ухааны Их оюутнуудыг хүлээн авч уулзаж, солилцооны хөтөлбөрт хамрагдсан санал, сэтгэгдэлтэй нь танилцан, сурлагын өндөр амжилт хүслээ.

“Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2025 оны 10 дугаар сард манай их сургуулийн оюутнууд Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах юм.

Тус хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар, Анагаах ухааны сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Хангамж үйлчилгээний газрын хамт олонд ажлын амжилт хүсье.