АШУҮИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ, ХАРЬЯА ЭМНЭЛГҮҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХООЛ ХҮНСНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АЖЛУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

АШУҮИС нь бүрэлдэхүүн сургууль, харьяа эмнэлгүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын эрүүл ахуй, хоол, хүнсний чанар, орц найрлагыг сайжруулж “Эрүүл, чанартай хоолтой эмнэлэг” болгох зорилтын хүрээнд НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар АШУҮИС-ийн харьяа эмнэлгүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, сургуулиудын цайны газруудын эрүүл ахуй, хоол хүнсний төрөл, найрлага, шимт бодисын үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, уулзалт хэлэлцүүлэг сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Их сургуулийн эмнэлэг, бүрэлдэхүүн сургуулиудын цайны газруудын хоол үйлдвэрлэлийн стандартыг нэгдсэн байдлаар хангах, нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар АШУҮИС-ийн төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, АУС, НАСС, СС, Төв сургуулийн цайны газруудад биечлэн очиж үйл ажиллагаатай танилцан, эрүүл ахуйн үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүнг танилцуулах хурлыг зохион байгуулж холбогдох зөвлөмжүүдийг өгч ажиллалаа.

Мөн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, МАУ-ны төв эмнэлэг, АШУҮИС-ийн төв сургуулийн цайны газар, НАСС, СС-ийн цайны газруудын ахлах тогооч, туслах тогооч нарыг чадавхжуулах онол, практик хосолсон сургалтыг НЭМХ-ийн Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лабораторид зохион байгууллаа.