АШУҮИС-ИЙН МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТӨВ ЭМНЭЛЭГТ ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй
  • Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой
  • Анагаах ухааны магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, удирдах түвшний албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Эмнэлгийн захиргаа, удирдлагын багт ажилласан туршлагатай
  • Хэрэглээний программ бүрэн ашиглах
  • Интернэт орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай байх

 Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет 1%
  • Боловсролын /бакалаврын, магистрын, докторын, мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ/дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын лавлагаа /E-Mongolia/

Материалыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл АШУҮИС-ийн Төв байр, 222 тоот өрөөнд Захиргаа хүний нөөцийн газарт цаасан хэлбэрээр, эсвэл /administration@mnums.edu.mn/ хаяг руу материалаа илгээнэ үү.

Утас:86886353, 88035044, 99493441