АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд Био-Анагаахын мэргэжилтэн шалгаруулах нээлттэй ажлын байр зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Био-анагаах чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байх
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг эрхэмлэдэг, үнэнч шударга, нямбай байх
  • Харилцаа хандлага, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг байх
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх
  • Молекул биологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх,өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эмнэлзүйн лабораторид тууштай ажиллах сонирхолтой байх

Дараах тохиолдолд ажлын байранд шалгаруулах давуу тал болно. Үүнд:

  • Био-анагаахын мэргэжилтний 6 сарын сургалтад хамрагдсан, мэргэжлээрээ ажиллаж байсан
  • Молекул биологийн шинжилгээ, судалгааны чиглэлээр диплом хамгаалсан

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

1. Төрийн албан хаагчийн анкет 1%

2. Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан

3. Мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ

4. Иргэний үнэмлэхийн хуулбар

Материалыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны дотор АШУҮИС-ийн Төв байрны хоёр давхарт 222 тоот Захиргаа хүний нөөцийн газарт цаасан хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Ажлын байрны зарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88971818 дугаараас лавлана уу.