СУДАЛГААНЫ ТӨСӨЛД СУДЛААЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ТӨСЛИЙН ХУРААНГУЙ:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний
Хүрээлэн (NIH)-гийн санхүүжилтээр Дюк Их Сургууль, Техасын Их Сургуультай хамтран 2022-
2027 онд хэрэгжүүлж буй “Хүрээлэн буй орчин, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” төсөлд судлаач
сонгон шалгаруулна.
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
Нийгмийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийх
ТЭТГЭЛЭГ:

  • 15 сар Судлаачийн цалин олгоно
  • 3 сарын хугацаагаар АНУ-д суралцах замын зардал, сургалтын төлбөр, байрны төлбөр, оюутны
    тэтгэлэг олгоно
  • Магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ
    ТӨСӨЛД АЖИЛЛАХ ХУГАЦАА: 2024 оны 9 сараас эхлэн 15 сарын хугацаагаар /Бүтэн цагаар/
    СУДЛААЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
     Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй, био-анагаах чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан
    байх
     Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
     Бие дааж судалгааны арга зүйг боловсруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх
    чадвартай байх
     Магистр болон докторын сургалтад суралцаж буй оюутан байх
     Ёс зүйтэй, харилцааны ур чадвартай байх
     Багаар ажиллах болон ачаалал даах чадавхитай байх
     Сургалтын дараа хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр
    үргэлжлүүлэн ажиллах чин хүсэл, сонирхолтой байх
    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  1. Монгол улсын иргэн байх /Иргэний үнэмлэхний хуулбар/
  2. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр болон докторын сургалтад хамрагдаж буйг
    батлах тодорхойлолт, дүнгийн хуулбар
  3. Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр дотоод, гадаададын их, дээд сургуулийг
    төгссөн бакалаврын диплом /хуулбар/
  4. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах
    хүсэл сонирхлыг илтгэсэн тайлбар /Англи болон Монгол хэл дээр/
  5. Ажлын болон ур чадварын дэлгэрэнгүй мэдээлэл буюу CV /Англи болон Монгол хэл дээр/
  6. Англи хэлний мэдлэгийг илэрхийсэн баримт бичиг / IELTS 6.5, TOEFL 88, CAE 176, CPE
    176-с дээш байх /Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр гадаадын их, дээд
    сургуулийг англи хэл дээр төгссөн бол хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх
    шаардлагагүй/
    ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
    Дээрх шаардлагыг хангасан судлаачид бүрдүүлэх материалуудыг АНГЛИ, МОНГОЛ хэл дээр
    дарааллын дагуу PDF файл болгон geohealthhubmongolia@mnums.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ
    үү. Хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо
    барих утас: 99090141 /Д. Даваалхам/; 99109659 /Д. Өлзиймаа/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАРААХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛНА
 Баримт бичгийн шалгаруулалт: 2024 оны 06 дугаар сарын 11-30-ны өдөр
 Ярилцлагын шалгалт: 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр /Англи хэл дээр/