“МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАЙГУУЛАХ” U01 ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIH) санхүүжилтээр “Монголын хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” байгуулах U01 төслийг 2022-2027 онд хэрэгжүүлж байна. Уг төсөлд 2022-2023 онд хамрагдаж, амжилттай суралцсан судлаачдын тайланг 2024 оны 2-р сарын 23-ны өдөр төслийн УЗ-ын гишүүд,  менторууд, судлаачид хэлэлцлээ.

Төслийн хүрээнд “Сургалт, судалгааны орчныг бүрдүүлэх”, “Хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах”, “Салбарын тулгамдсан асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, нотолгоо бүрдүүлэх” гэсэн 3 үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, жил бүр 5 судлаачийг 3 сарын хугацаатай АНУ-ын Дюк Их Сургууль, Техасын Их Сургуулиудад Орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамруулах  юм.