АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, оюутнууд Япон Улсын Фүкүшима Эрүүл Мэндийн Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөрийн сургалт, дадлага болон туршлагад суурилсан олон талт үйл ажиллагаанд оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Фүкүшима Эрүүл Мэндийн Их Сургуулийн кампус, сургалтын болон эмнэлзүйн орчинтой танилцаж, дараах үйл ажиллагаанд хамрагдав. Үүнд:
Настны үйл ажиллагааны алдагдлаас урьдчилан сэргийлэх үнэлгээ хийх
Бага насны хүүхдийн хөдөлгөөн заслын урьдчилан сэргийлэх үзлэгтэй танилцах
Их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах
Гамшгийн үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний талаар суралцах
Параспортын төрлүүдийг биечлэн турших
Япон оюутнуудтай хамтран багаар ажиллах зэрэг сургалт, дадлагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
Энэхүү хөтөлбөр нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэхээс гадна Монгол, Япон хоёр орны оюутнууд харилцан туршлага солилцож, шинэ мэдлэг, дадлага, соёлын ойлголттой болох чухал ач холбогдолтой байлаа.










