МУБИС-АШУҮИС-ИЙН ХАМТАРСАН “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА

Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв болон Математик, байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” чиглэлээр салбар дундын хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн “Эрүүл мэнд” хичээлийг эрүүл мэнд, боловсролын хосолсон мэдлэг, мэргэжлийн сурган заах арга зүйтэй багш нар чанартай, судалгаанд суурилан заах боломж нэмэгдэнэ.

Элсэлтийн бүртгэл 2026 оны 09 сарын 10-ны өдөр хаагдана.

Бүртгүүлэх цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

Бүртгүүлэх заавар:

Цахим хаягаар хандах – Магистр сонгох – Бүртгүүлэх – Эрүүл мэндийн боловсролын магистр

Холбогдох утас: 86891133