2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Б.Амгалан нээж, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга, Анагаах Ухааны доктор Р.Гандиймаа нар оюутан залуус, багш нартаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ хичээлийн жилд манай сургууль 250 гаруй оюутан суралцаж байна.
Мөн шинээр элссэн оюутан залуусыг төлөөлж нэгдүгээр дамжааны оюутан Э.Хулан үг хэлж, 1 болон 2-р дамжааны оюутнууд бүжгийн үзүүлбэр үзүүлж, Сувилахуйн ангийн оюутан Б.Сарангоо болон Б.Хулан нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцсон нийт багш, оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!














