АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж, багш, ажилтан, оюутнуудад хандан мэндчилгээ дэвшүүлж, цаашдын сургалт, үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, Удирдлагын ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Мөнхбат оролцож, нийт багш, ажилтан, оюутнуудад мэндчилгээ хүргэн, үг хэллээ.