Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Япон Улсын Кюүшү, Хиросаки, Хоккайдо их сургуулиудын эмнэлгийн профессор, эмч нарын багтай хамтран хавдрын нарийн мэргэжлийн мэс заслыг 2026 оны 8 дугаар сарын 4–7-ны өдрүүдэд Монгол-Япон эмнэлэгт амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү хамтарсан мэс заслын үйл ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар Япон Улсын Кюүшү, Хиросаки, Хоккайдо их сургуулиудын эмнэлгийн профессор, эмч нартай ажиллаж, хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, эмчилгээний дэвшилтэт аргачлалыг бодит эмнэлзүйн практикт хэрэгжүүлэн, мэдлэг, ур чадвар, туршлагаа харилцан солилцож байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, эмчилгээ, оношилгооны чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх, цаашлаад иргэдэд дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй авах боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.













