Бүгд Найрамдах Солонгос улсын Ионсэй Хавдар судлалын төвийн дарга, профессор Sang Kil Lee болон Ионсэй их сургуулийн Северенс эмнэлгийн хоол боловсруулах эмгэгийн тасгийн профессор Jun Chul Park нар АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр 2026 оны 07 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд уригдан ирж, ходоод гэдэсний дурангийн оношилгоо болон ходоод гэдэсний хавдрын эрт оношилгооны талаарх сургалтыг дадлага хэлбэрээр зохион байгуулсан. Мөн профессор Jun Chul Park нь салст хуулах ажилбар (ESD) ба POEM ажилбаруудын хүндрэлийн үед авах арга хэмжээний талаарх онолын лекцийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулсан бөгөөд АШУҮИС-ийн хоол боловсруулах эмгэг судлалын багш, эмч, төрөлжсөн мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа эмч нар оролцож, туршлага солилцов. Сургалтын төгсгөлд АШУҮИС-ийн Төв эмнэлгийн дурангийн тасгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалттай сайн байгааг сайшааж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.







