“СУВИЛАГЧИЙН ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН ШАТЛАЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРА ЗҮЙ” СУРГАЛТ-СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ийн дүрмийн 1.5 дугаар зүйлд тусгагдсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол-Японы хамтарсан төслийн үйл ажиллагааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлалын үнэлгээний арга зүй” сургалт-семинарыг 2026 оны 7 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн сувилагч мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад нийт УХТЭ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЦТЭ, БЗЭМТ, Баянзүрх эмнэлэг, Амгалан амаржих газар, Налайх ЭМТ, АШУҮИС-ийн МЯЭ-ийн 60 гаруй сувилахуйн албаны дарга, сургалт хариуцсан арга зүйч, ахлах сувилагч нар хамрагдсан.

Сургалтын хүрээнд оролцогчид өөрийн байгууллагын онцлогт нийцсэн сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлалын үнэлгээний баримт бичгийг боловсруулах, үнэлгээний шалгуур, үнэлгээ хийх арга зүйг эзэмшихийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бүрдүүлэв.

Сургалтын төгсгөлд оролцогчид сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлалын үнэлгээний тогтолцоог эрүүл мэндийн байгууллагуудад үе шаттайгаар хэрэгжүүлэх нь сувилагчийн мэргэжлийн хөгжил, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсад сувилагчийн насан туршийн боловсрол, эмнэлзүйн ур чадварын тасралтгүй хөгжил, карьерын шатлалын тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй нийт сувилагч, сувилахуйн удирдах ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.