АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль нь БНХАУ-ын Тяньжин хотын Хятад АУИС-тай Зүү төөнийн их эмчийн 4+2 хамтарсан бакалаврын хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд ЗТИЭ-ийн ангид сонгон суралцаж буй оюутнуудад 3,4-р дамжаанд мэргэжлийн хичээл болон хятад хэлний анхан шатнаас гүнзгийрүүлсэн шат хүртэл хичээлийг зааж, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэн тэтгэлэг авсаар ирсэн. 2019 оноос эхлэн тус хамтарсан хөтөлбөрөөр төгссөн оюутнууд 2 сургуулийн хос дипломтой төгсөхөөс гадна үргэжлүүлэн БНХАУ-д магистрантурын тэтгэлэгт суралцах, АНУ-ын Вашингтон мужид байрлах National Certification Commission for Acupuncture and Oriental Medicine Зүүний их эмчийн зэргийн шалгалтыг өгч АНУ, Колумбиа, Швейцар, Англи, Шенгений орнуудад ажиллах болон Монгол Улсын 1,2-р шатлалд болон тусган мэргэжлийн төвд зүү эмчилгээ, уламжлалт эмчилгээний тасагт зүүний их эмчээр ажиллах боломж бүрдэж байгаагаар давуу талтай билээ.
Зүү төөнийн их эмчийн хөтөлбөрийн 7 оюутан 2024 онд Тианжинь хотын захиргааны сургалтын тэтгэлгийг оюутны сургалтын голч дүн болон HSK 5 онооны шалгуур үзүүлэлтээр хангаж 5, 6 дахь жилдээ суралцан амжилттай төгсөж 2026 оны 6 сарын 25-ны өдөрт дипломоо гардан авлаа.
2026 онд ЗТИЭ-ийн ангиас 12 сурагч тэтгэлэг авч 4+2 хөтөлбөрт хамрагдан суралцах бөгөөд сургуулиа амжилттай төгссөн Э.Энхжин, Т.Анхбаяр, Э.Нандин-Эрдэнэ, Т.Оюу-Эрдэнэ, П.Надмид, Б.Энхзаяа нар болон шилдэг төгсөгч Б.Сансармаа нартаа цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье!
Дэлхий нийтэд зүү эмчилгээ нь зөвхөн уламжлалт эмчилгээ бус, нэгдмэл анагаах ухаан (integrative medicine)-ны нэг хэсэг болж, аюулгүй, нотолгоонд суурилсан байдлаар эмчилгээнд уялдуулах чиглэлийг баримталж, чанар аюулгүй байдал, судалгааны нотолгоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн системд зөв интеграцчлахыг ДЭМБ-ын “Уламжлалт анагаах ухааны 2025-2034 хөгжлийн стратеги”-д дурдсан.





