ДЭЛХИЙН АРЬСНЫ ХАВДРЫН ЭСРЭГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн АУС-ийн Арьс судлалын тэнхимийн багш нар, резидент эмч нар Монгол-Японы эмнэлэг-ийн Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Арьсны хавдраас урьдчилан сэргийлэх” олон улсын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 100 гаруй иргэн, үйлчлүүлэгчдэд арьсны хавдрын эрсдэл, урьдчилан сэргийлэх арга зам, нарны тосны зөв хэрэглээ, арьс арчилгааны зөвлөгөө мэдээллийг хүргэв.

Мөн энэхүү өдөрлөгт Green Gate International компанийн Францын арьс арчилгааны ISISPHARMA брэнд хамтран ажиллаж, арьс хамгааллын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүний зөвлөгөө өглөө.