АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны сувилахуйн “Манал” холбоо, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран Дэлхийн сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан “Уламжлалт анагаах ухааны сувилахуйн эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал”-ыг 2026.05.05-нд амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн эмнэлэг эрхэлсэн проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, ЭМЯ-ны УАУ-ны ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш, АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн дэд профессор, ЭМЯ-ны Сувилахуйн Мэргэжлийн Салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү, МАУТЭ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Т.Алимаа нар нээж үг хэлэв.
Хуралд зочин илтгэгчээр АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, ЭМЯ-ны УАУ-ны ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Зарлигаар соёрхогдсон Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын асуудалд” сэдвээр, АШУҮИС-ийн эмнэлэг эрхэлсэн проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва “Монгол бариа дом заслын хөгжлийн тойм”, Монгол улсын хүний гавьяат эмч, АУ-ны ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж “Уламжлалт сувилахуйн сурвалжийн мэдээ ба ёс зүй”, ЭМЯ-ны Сувилахуйн Мэргэжлийн Салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн СС-ийн дэд профессор, СУ-ны доктор, дэд профессор Б.Даваахүү “Сувилахуйн метапарадигм”, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур зарчим”, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал, БС-ын доктор Г.Ганхуяг “Сувилгааны түүхийн баримтжуулалтын өнөөгийн байдал” Үнэлгээний дүгнэлт, АШУҮИС-ийн СС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр Б.Булганцэцэг, “Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн нь уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны сувилахуйн ухааны арга технологийг хослуулан хэрэглэх үзэл баримтлал, ололт амжилт, тулгамдсан асуудалтай холбоотой чухал сэдвүүд байлаа.
Тус хуралд АШУҮИС-ийн МАУТЭ, МАУОУС, Ахисан түвшний сургууль, Дархан уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Говь-Алтай аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, Оточ Манрамба их сургууль, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Дархан, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ТТАХНЭ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянгол, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 20 гаруй байгууллагын 120 гаруй судлаачдын 40 гаруй судалгааны илтгэл ирүүлснээс 12 аман илтгэл, 5 ханын илтгэл амжилттай хэлэлцүүлэгдэж
Аман илтгэлийн төрөлд:
- 1-р байранд АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлгийн УАУ-ы сувилагч Ц.Пүрэвцэцэг нарын “Архаг өтгөн хаталтад халаадаг зэс бумба эмчилгээний үр нөлөөг үнэлэх нь” сэдэвт илтгэл
- 2-р байранд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн О.Эрдэнэцэцэг нарын “Цагаан судлын өвчний үед уламжлалт засал болон сэргээн засах эмчилгээг хослуулан хэрэглэсэн эмнэл зүйн судалгаа” сэдэвт илтгэл
- 3-р байранд Сүхбаатар аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэл гийн Б.Аюуш нарын “Даралт ихсэлтийн үед жамц давстай бариа засал эмчилгээний үр нөлөөг судлах нь” сэдэвт судалгааны илтгэл
Ханын илтгэл төрөлд:
Шилдэг илтгэлээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлгийн ээлжийн сувилагч Б.Ган-Эрдэнэ нарын “Шар усны өвчин оноштой туйплан эмчилгээнд хамрагдсан эмчлүүлэгчид сувилахуйн хяналт, үнэлгээний дүн” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн МАОУС-ийн МАУСТ-ийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор С.Доржбат, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн насанд хүрэгчдийн
сувилахуйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Л.Одгэрэл, Энхсаран сэргээн засах төв, клиник эмнэлгийн сувилахуйн албаны дарга Ц.Содбилэг нар ажиллав.
Хурлын явцад уламжлалт анагаах ухааны сувилахуйн болон орчин цагийн анагаах ухааны хөгжил, нэгдмэл анагаах ухааны үзэл баримтлал, уламжлалт засал эмчилгээний ололт амжилт, тулгамдсан асуудалтай холбоотой олон чухал сэдвийг хэлэлцэн, цаашид хамтран ажиллах олон шинэ боломжийг нээж байна.
Хурлын үйл ажиллагаанд Мөнхийн үсэг групп, Одь Тан, Амирлахуй эмнэлэг, Цахиур төмөр ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцож судлаачдыг дэмжив.


























