МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Оюутны Спортын VII наадмын жүдо бөхийн төрөл амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд их, дээд сургуулиудын 20 багийн 140 гаруй тамирчин оролцсоноос АШУҮИС-ийн Монгол анагаах олон улсын сургуулийн 108-р курсын оюутан Б.Урангоо хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Дасгалжуулагч багш БУ-ны доктор Х.Цэрэнвандан, оюутан тамирчин Б.Урангоодоо баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь улам өндөр амжилт хүсье!