Мэдээ

БНСУ-ИЙН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ, ХЬЮАНДАЙ ЭМНЭЛГҮҮДЭД МАНАЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙНЭ

АШУҮИС-ийн төлөөлөл 2025 оны 02 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд БНСУ-ын Чунгнам Их сургууль болон Чунг-Анг Их сургуулийн Анагаах ухааны сургууль, Их сургуулиудын эмнэлгүүдэд айлчлан, албан уулзалт хийлээ. АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж, Чунгнам Их сургуулийн ерөнхийлөгч Jeong Kyoum Kim-тэй албан уулзалт…

ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал Х.Амартүвшин, Мэс заслын зөвлөх эмч О.Сэргэлэн, Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Батсайхан нар 2025 оны 02 сарын 09-11-ний өдрүүдэд Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль болон харьяа эмнэлэг, Мужийн эмнэлэг, Хүүхдийн “Ивано-Матренинскаяа” эмнэлэг, их сургуулийн бааз “Линия Жизни”…

БНСУ-ЫН ЁНСЭЙ ИХ СУРГУУЛЬД ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр Амны Гажиг Заслын тасаг, БНСУ-ын Ёнсэй Их Сургуулийн Эмнэлгийн Нүүр Амны Гажиг Заслын тасагтай хамтран Нүүр амны гажиг заслын эмнэл зүйн ажиглалтын хөтөлбөр (Orthodontic clinical observation education program)-ийг эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь жил…

ЯПОНЫ НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙЧ КИДО МИДОРИ НАСС-ИЙН НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН АНГИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ, ЛЕКЦ ОРЛОО

АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн хамт олон Нүүр амны эрүүл ахуйн ангийн гурван дамжааны нийт оюутнуудад сар бүр “Эргэх холбоо” уулзалт зохион байгуулж байна. Эргэх холбоо цуврал уулзалтад мэргэжлийн Нүүр амны эрүүл ахуйч нарыг урьж, тэдний ажлын туршлага,…

“СУДЛААЧ ОЮУТАН 2025” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 8 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газраас жил болгон зохион байгуулдаг олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал нь энэ жил “СУДЛААЧ ОЮУТАН 2025” нэртэйгээр зохион байгуулагдана. Тус хурал нь 2 үе шаттайгаар 2025 оны 04 дүгээр сарын…

ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ, САЛБАРЫН ТЭРГҮҮН, ЖУУХААР ШАГНАГДСАН ЭРХЭМ БАГШ, ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “АРДЫН БАГШ” ЦОЛООР: ИЧИНХОРЛООГИЙН ПҮРЭВДОРЖ АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, гавьяат багш, удамзүйн ухааны доктор, профессор, “ГАВЬЯАТ БАГШ” ЦОЛООР: ДАЛХЫН ЦЭРЭНДАГВА АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор, АШУ-ны доктор, профессор, “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР: ЖАВЫН САРАНТУЯА БАС-ийн Молекул…

АШУҮИС-ИЙН ГАЗРЫН ДАРГА НАР ТОМИЛОГДЛОО

АШУҮИС-ийн ректорын тушаалаар Багшийн хөгжил, цахим сургалтын газрын даргаар АУ-ны доктор Ц.Рэнцэндорж, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын даргаар АУ-ны доктор Б.Дашлхүмбэ, Санхүү эдийн засгийн газрын даргаар Т.Булганмаа нар томилогдлоо. АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж шинээр томилогдсон газрын дарга нарт ажлын амжилт хүсэв.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь эрх бүхий тусгайзөвшөөрөлтэй хуулийн этгээдийг “Архангай аймаг дахь Сувилахуйн сургалт, эрдэмшинжилгээ, эрүүл мэндийн цогцолбор”-ын гадна тохижилтын зураг төсөвболовсруулах тухай үнийн санал ирүүлхийг урьж байна.Үнийн саналыг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12…